Нобелийн хороо Химийн салбарын шагналтнуудын нэрсийг зарлажээ. Энэ жил Нобелийн шагналыг химийн салбарын гурван эрдэмтэн хүртэж байгаа талаар ВВС агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн эрдэмтэн Мунги Бавенди, Луис Брюс болон Оросын эрдэмтэн Алексей Екимов нар хүртсэн бөгөөд тэд бүгд АНУ-д эрдэм шинжилгээний ажлаа хийдэг аж. Тэднийг квантын цэгүүд, нано хэсгүүдийг нээж, боловсруулсных нь төлөө Нобелийн шагналаар шагнажээ.
"Би маш их баяртай байна! Өглөө таван цагт утас дугарсан, утсаа автал намайг Нобелийн шагнал хүртэхээр болсныг дуулгасан юм. Энэ бол миний эртний ажил, Зөвлөлт Холбоот Улсад ажиллаж байхдаа, 1981 онд энэ эрдэм шинжилгээний ажлыг хийсэн. Хэдийнэ 40 жил өнгөрчээ" гэж эрдэмтэн Алексей Екимов сэтгүүлчдэд ярьжээ.
Нобелийн долоо хоног үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр буюу 10 дугаар сарын тавны өдөр Нобелийн утга зохиолын шагналтан, 10 дугаар сарын зургааны өдөр Нобелийн Энх тайвны шагналын эзэн тодрох юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |