Канадын эрх баригчид 37 жилийн өмнө хийсэн үйлдлийнхээ төлөө уучлалт гуйв
2023-10-05

Саяхан Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Канадад айлчлах үеэр Канадын парламентад Гитлерийн армийн СС-ийн ахмад дайчныг урьж хүндэтгэл үзүүлсэн нь дэлхий даяар шуугиан дэгдээж, Канадын эрх баригчид хүндхэн нөхцөл байдалд орж байв. Улмаар тэд уучлалт гуйж байлаа. 

 

Гитлерийн армийн ахмад дайчин олон улсын дуулиан дэгдээв

Энэ удаад Канадын эрх баригчид 37 жилийн өмнө хийсэн үйлдлийнхээ төлөө уучлалт гуйжээ. Тодруулбал, СС-ийн "Галичин" дивизийн ахмад дайчин Питер Савариныг төрийн шагналаар шагнасныхаа төлөө уучлалт гуйсан байна.

 

Түүнчлэн Зеленскийг айлчлах үеэр СС-ийн ахмад дайчин Ярослав Хункаг урьж, хүндэтгэл үзүүлснийхээ төлөө дахин олон нийтийн өмнө уучлалт гуйжээ.

 

Канадын CTV сувгийн мэдээлснээр, СС-ийн ахмад дайчин  Саваринд 1987 онд төрийн дээд шагнал болох Канадын одонг гардуулжээ. Тухайн үед Канадын эрх баригчид Саварин СС-ийн ахмад дайчин байсан гэдгийг огт мэдээгүй байсан гэнэ. Улмаар 2017 онд Питер Саварины Канадын одонг хураан авчээ. 

 

Питер Саварин  хуульч, Альберийн их сургуулийн ректор, "Украинчуудын бүх дэлхийн конгресс"-ын тэргүүн байсан юм. CTV сувгийн мэдээлснээр, Саварин СС-ийн "Галачин" дивизэд алба хааж байгаад дараа нь Ярослав Хункагийн адилаар Канад руу зугтжээ.

 

 

Эргэн сануулахад, есдүгээр сарын сүүлээр Канадын парламентынхан Украины Ерөнхийлөгч танхимд зочлон, үг хэлэх үйл явдалд зориулан Украины ахмад дайчныг авчрахаар төлөвлөсөн ч уригдсан дайчин нь СС-ийн дивизэд зүтгэж байсан нь ил болж, олон улсад шуугиан дэгдсэн юм.

 

Тодруулбал, парламентанд уригдсан Хунка СС-ийн 14 дүгээр дивиз, түүнчлэн “Галичин”-ы дивиз гэдгээрээ алдартай, нацистын командлал бүхий украинчуудаас бүрдсэн сайн дурын бүрэлдэхүүнд алба хаадаг байжээ. Энэ дивизиийнхэн Польш болон еврей иргэдийг олноор нь хөнөөсөн гэсэн баримт бий. 1945 онд Герман бууж өгөхийн өмнө энэ дивизийг Украины нэгдүгээр дивиз гэж өөрчлөн нэрлэх болжээ. 


Оттавагийн их сургуулийн профессорын онцолсноор, Хункагийн алба хааж байсан дивиз олон мянган украин хүнийг сайн дураар цэрэгт элсүүлж байсан бөгөөд тэдний олонх нь зэвсэг барин тэмцсэнээр Украин улс тусгаар тогтнож чадна гэсэн найдлага өвөрлөж явсан гэдэг. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гитлерийн Герман Халимаг Крым Украйныг Оросоос чөлөөлж тусгаар улс болгоно гэж амалж байсан юм чинь аргагүй шүү дээ
2023-10-05
Болд:
Дэлхийн 2-р дайны үеийн материал үзэж байхад янз янзын холион бантан байдаг. Жишээ нь Халимаг улс Крымийн татаарууд магадгүй Украйнууд ч бас Гитлерийн Герман улсыг Оросын дарлалаас салгах ганц найдвар гэж харж байсан юм байна лээ. Тэгээд ч тэд Германчуудыг талх тариа цэцэг жимсээ барьж угтаж байсан түүхтэй. Дайны дараа Сталин хариуг нь чанга өгч Сибирт цөлжсөн дөө
2023-10-05