2030 онд болох Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг гурван улс хамтран зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Олон улсын хөлбөмбөгийн холбоо мэдэгдсэн байна.
Холбооны мэдэгдсэнээр, Испани, Португали, Марокко гэсэн хөрш оршдог гурван улс 2030 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахаар болжээ. Энэ гурван улс ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах хүсэлтийг хамтран гаргаснаар дэмжигдсэн байна.
Харин ДАШТ-ий нээлт Латин Америкт болох аж. Эхний гурван тоглолт Уругвай, Аргентин, Парагвайд болох бөгөөд ингэснээр 1930 онд Уругвайн нийслэл Монтевидео хотод анх зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ий 100 жилийн ойг тэмдэглэх юм байна.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий 100 жилийн ойг Европ, Африк, Латин Америк гэсэн гурван тивийн зургаан оронд тэмдэглэн өнгөрүүлэх нь "хосгүй ул мөр үлдээж, энэхүү үйл явдалд дэлхий нийтийг нэгтгэх боломж олгоно" хэмээн Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфанито мэдэгджээ.
Хөлбөмбөгийн ДАШТ 2030 оны зургаа долдугаар сард болно. Нийтдээ 104 тоглолт болох энэ тэмцээнд дэлхийн 48 орны баг оролцох юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |