Хижаб өмсөөгүй 16 настай охиныг баривчлах үедээ цагдаагийнхан хүнд гэмтээж, охин комд оржээ
2023-10-05

Хижаб өмсөөгүйгээс болоод цагдаагийнханд баривчлагдаж, улмаар эмнэлэгт нас барсан Махса Амини бүсгүйн хэрэг Иран даяар шуугиан дэгдээж, эсэргүүцэл олныг хамарсан үймээн самуун дэгдэж,олон хүн амиа алдаж, цаазлуулж, хоригдож байв. Энэ хэрэг гараад жил хүрэхгүй хугацаа өнгөрөөд байхад Иранд хижаб өмсөөгүй хэргээр залуу бүсгүйг баривчилж хүнд гэмтээсэн хэрэг дахин гарчээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Иранд 16 настай Армита Гераванд гэх охин Тегераны метронд Исламын дресс код зөрчсөн хэргээр цагдаагийнханд саатуулагдах үедээ хүнд гэмтэж, улмаар комд оржээ. Энэ хэрэг 10 дугаар сарын гуравны ням гарагт болсон байна. 

 

Цагдаагийнхан метронд охинтой таарч, толгойндоо алчуур зүүхийг шаарджээ. Охин үүнд татгалзахад тэд хүч хэрэглэн, хүнд гэмтээж, дараа нь ойролцоох цэргийн эмнэлэгт хүргэсэн байна. Эрх баригчид цагдаагийнхан охиныг гэмтээсэн гэдгийг эрс үгүйсгэж байгаа ч хүний эрхийг хамгаалагчид цагдаагийнхныг буруутгаж байгаа аж.

 

Энэ хэргийн улмаас Иранд олныг хамарсан үймээн самуун дэгдэж болзошгүй байна. Учир нь 2022 онд мөн л хижаб өмсөөгүй гэх шалтгаанаар 22 настай Махса Амини бүсгүйг баривчилсны дараа бүсгүй амиа алдаж, улмаар олон нийт эрх баригчдыг буруутган орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, цаашлаад олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсэж, хэдэн сар үргэлжилж байв. Энэ үймээний үеэр цагдаагийнхантай мөргөлдсөний улмаас 500 гаруй хүн амиа алдсан гэх мэдээлэл бий.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
биеэ үнэлж байгаа бол ёстой өрөвдмөөр ядуугийнх
2023-10-05
Ямар тэнэгинь лалын оронд очоод алчуургүй явдаг байнаа ёстой мэдрэл. Монгол хүүхнүүдээс дор. Лалын оронд очоод алчуур зүүхгүй бол алуулна гэж мэддэггүй юм байна лээ
2023-10-05
Ган:
Ираны цагдаа нарт хүний өмссөн зүүснийг хоргоохоос өөр ажил байдаггүйм байх даа.
2023-10-05
Зочин:
Монголын охид эмэгтэйчүүд Иран гэдэг ийм улсад төрөөгүйдээ баярла. Ардчилал эрх чөлөөг зарим нь хэтрүүлж архи ууж тамхи татаж хулгай хийж биеэ үнэлж байгаа шүү
2023-10-05
биеэ үнэлж байгаа бол ёстой өрөвдмөөр ядуугийнх