Украины Авлигаас сэргийлэх үндэсний агентлаг Хятадын томоохон гурван газрын тосны компанийг "олон улсын дайн санхүүжүүлэгчид" жагсаалтад оруулжээ. Энэ талаар агентлагийн Телеграм хуудсанд нийтлэгдсэн байна.
Тодруулбал, "дайн санхүүжүүлэгч" жагсаалтад China National Offshore Oil Corporation (CNOOC), China Petrochemical Corporation (Sinopec Group) болон China National Petroleum Corporation (CNPC) гэсэн газрын тос, хийн компаниудыг багтаажээ. Энэ гурван компани нийлээд Хятадын төрийн өмчит газрын тосны компанийн "их гурвал"-ыг бүрдүүлдэг юм. Эдгээр компаниуд Оростой хамтарсан төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, улсынхаа стратегийн салбарыг санхүүжүүлж байгаа гэж Украины агентлаг мэдэгджээ.
Өмнө нь, Авлигаас сэргийлэх үндэсний агентлаг Хятадын Zhejiang Geely, Great Wall Motor автомашин үйлдвэрлэгч компаниуд, тоног төхөөрөмж нийлүүлэгч Dahua Technology болон Hikvision, мөн цахим худалдааны Alibaba, ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч Xiaomi зэрэг нийт 12 компанийг "дайн санхүүжүүлэгч" жагсаалтад багтааж байв. Ийм жагсаалтад орсон компаниудын эсрэг албан ёсоор авах арга хэмжээ байхгүй, гэхдээ банк, даатгалын компаниуд эрсдэлийн үнэлгээ хийхдээ энэ жагсаалтыг ашигладаг гэж Украины агентлаг мэдэгддэг юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |