Энэ сарын нэгний өдрөөс Орос улс Хятад, Монгол, Азербайжан руу цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ зогсоох эсвэл нийлүүлэлтээ багасгаж болзошгүй гэж Коммерсант сонин мэдээлж байв.
Тодруулбал, Монгол, Хятад, Азербайжан руу цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ зогсоох эсвэл нийлүүлэлтийг бууруулах шаардлагатай болсон нь цахилгаан эрчим хүчний барааны экспортын татварыг ОХУ-ын Засгийн газар нэмсэнтэй холбоотой аж. Ингэснээр татвар цахилгаан эрчим хүч нийлүүлэх гэрээний орлогоос давж байгаа тул ийм шийдвэр гаргах шаардлагатай болсон гэж "Интер РАО" холдингийн төлөөлөгч Александра Панина мэдэгдснийг бид дамжуулж байлаа.
Оросын компани Монгол руу эрчим хүч нийлүүлэхээ зогсооно
Энэ мэдээлэлд, "Интер РАО" холдинг үнэ нэмэх болсон талаараа гэрээт талууддаа урьдчилан мэдэгдсэн, нэмэгдсэн үнийг хүлээн зөвшөөрвөл нийлүүлэлтийг үргэлжлүүлнэ хэмээн онцолсон байв. Харин Оросын талаас нэмэгдсэн үнээр эрчим хүч нийлүүлэхийг БНХАУ зөвшөөрөөгүй аж.
Newsweek сонины мэдээлснээр, "Интер РАО" холдингоос тавьсан үнэ нэмэх саналыг Хятадын тал зөвшөөрөөгүй тул энэ улс руу нийлүүлэх эрчим хүчний хэмжээг бууруулж эхэлсэн гэнэ. Хятад улс ган гачиг, дотоодын нүүрс олборлолт буурсны улмаас эрчим хүчний ноцтой хомсдолтой нүүр тулсан. Ийм нөхцөлд нэмэгдсэн үнээр эрчим хүч нийлүүлэх саналыг Хятадын тал хүлээн авна гэж ОХУ тооцоолж байсан ч БНХАУ Оростой хийсэн хэлэлцээрээ хатуу баримталж, буулт хийхгүй байх замыг сонгосон гэж шинжээчид онцолжээ.
"Интер РАО" холдинг ОХУ-ын Засгийн газар эрчим хүчний бараа бүтээгдэхүүний экспортод татвар ногдуулах шийдвэр гаргасантай холбоотойгоор алдагдлаа нөхөхийн тулд БНХАУ, Азербайжан, Монгол руу нийлүүлэх эрчим хүчний үнийг нэмэх, үгүй бол нийлүүлэлтээ зогсоох арга хэмжээг авахаар болсон юм. Энэ мэдээллийг өгөхдөө холбогдох талуудад үнэ нэмэгдэх талаар дуулгасан гэж холдингийн төлөөлөгч мэдэгдэж байв. Мэдээллийг тодруулахаар SHUUD.mn сайтын редакци Монгол Улсын Эрчим хүчний яамтай холбогдоход "энэ талаар ямар ч мэдээлэл аваагүй" гэсэн хариултыг өгсөн юм.
Оросын эрчим хүчний үнэ нэмэгдсэн талаар Эрчим хүчний яам мэдээлэлгүй байна
Г.Бямбасүрэн
Уншиж байна |