АНУ-ын Төлөөлөгчдийн танхим түүхэндээ анх удаа тэргүүнээ огцруулсан. Мягмар гарагт Төлөөлөгчдийн танхим тэргүүн Кевин Маккартиг огцруулах санал хурааж, олонхын саналаар дэмжсэн юм.
Улмаар тэргүүлэгчгүй үлдсэн Төлөөлөгчдийн танхимыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампаар удирдуулах санал гарчээ. Ийм саналыг Трамптай нэг намын гишүүн, Техас мужийг төлөөлөдөг конгрессын гишүүн Трой Нильс гаргасан талаар NBC дамжуулжээ.
"Кевин Маккарти даргын албан тушаалд дахин нэр дэвшихгүй. Тиймээс би Төлөөлөгчдийн танхимын даргын суудалд Дональд Трампыг нэр дэвшүүлж байна" хэмээн Нильс Х сүлжээн дэх хуудсандаа бичжээ. Түүний өгүүлснээр, энэ албан тушаалд хамгийн сайн тохирох хүн нь Трамп бөгөөд түүнийг сонгохын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргах ёстой гэнэ.
Трамп конгрессын гишүүн Трой Нильсийн энэ саналтай холбоотойгоор ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |