БНХАУ-ын армийн Тэнгисийн цэргийн флотын шумбагч онгоц энэ оны наймдугаар сард Шар тэнгис дэх Британи, Америкийн хөлөг онгоцонд зориулсан занганд орсон байх магадлалтай гэнэ. Энэ талаар Их Британийн тагнуулын газарт ойр эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Daily Mail сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, атомын шумбагч онгоц занганд орж сүйрсний улмаас Хятадын 55 тэнгисийн цэрэг амиа алдсан гэнэ.2023 оны наймдугаар сарын 21-ний өдөр шумбагч сүйрсэн байх магадлалтай, сүйрэл болсон газар нь Тайванийн хоолой гэж эх сурвалжууд өгүүлжээ. Сүйрлийн улмаас 22 офицер, долоон сонсогч, есөн ахлагч, 17 цэрэг амиа алдсан, тэдний дунд Хятадын шумбагч онгоцны ахмад Сюэ Юн-Пэн байсан гэж Британийн тагнуулын мэдээлэлд өгүүлсэн байгаа гэнэ.
Харин Хятадын эрх баригчид шумбагч сүйрч, далайчид амиа алдсан талаарх мэдээллийг няцаасан байна. Хятадын Тэнгисийн цэргийн шумбагч онгоц сүйрч, цэргийн алба хаагчид олноор амиа алдсан гэх мээдэллийг "худал" хэмээн БНХАУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч У Цянь мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |