Украинд үзүүлэх 50 тэрбум еврогийн тусламжийн багцыг хоёр хэсэгт хуваахыг Унгар санал болгожээ. Энэ тусламжийг дараагийн дөрвөн жилийн хугацаанд Украинд үзүүлэх хэрэгтэй гэж Унгар улс үзэж байгаа талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Блүмберг агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн онцолсноор, Украинд одоо 50 тэрбум биш харин 25 тэрбум еврогийн тусламж хангалттай гэж Унгар улс Европын холбооны гишүүн орнуудад мэдэгдсэн гэнэ. Харин 2024-2027 онд хэрэгцээнээсээ үл хамааран үлдэгдэл 25 еврог Украин авсан нь дээр гэж Унгар үзэж байгаа аж.
Украинд үзүүлэх 50 тэрбум еврогийн шинэ тусламжийн багцын талаар Еврокомисс есдүгээр сард зарлаж байв. Энэ нь Украин улс дайны дараа орчин үеийн, хөгжин цэцэглэж буй орныг бүтээхэд тусална гэж Урсула фон дер Ляйен мэдэгдэж байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |