Одоогоос нэг жилийн өмнө буюу 2022.10.04-ний өдөр Засгийн газар валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах шийдвэр гаргаж байв. Нэг жилийн хугацаанд ямар үр дүн гарсныг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Тэрбээр “Жилийн өмнө Монгол Улсын валютын нөөц 2.4 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш өдөрт 2-6 төгрөгөөр унаж байв. Тиймээс өнөөдрөөс яг нэг жилийн өмнөх энэ өдөр Засгийн газар валютын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байсан.
Жилийн хугацаанд Монгол Улсын валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ оны эхний 8 сарын байдлаар эдийн засгийн өсөлт 6.5 хувь болсон. Мөн төгрөгийн ханш харьцангуй чангарч, тогтвортой болсон. Төгрөгийн ханш унаж, ам.доллар 3525 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн ханш 3457 төгрөг байна.
2023 оны эхний 9 сарын байдлаар нүүрсний экспорт 47 сая тоннд хүрсэн. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал 28 сая тонноор нэмэгдээд байна. Энэ бүхэн бол валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан нэг жилийн дотор гарсан үр дүн” гэдгийг хэлэв.
Уншиж байна |