Бангкокт хүмүүсийг буудаж хөнөөсөн өсвөр настан сэтгэцийн өвчинтэй байжээ
2023-10-04

Таиландын нийслэл Бангкок хотын худалдааны төвд өсвөр настан гал нээж, гурван хүний аминд хүрсэн мэдээлэл гарсныг бид дамжуулсан. 

ВИДЕО: Бангкокт галт зэвсэг ашиглан гурван хүнийг хөнөөсөн өсвөр настныг баривчилжээ

 

Энэ хэрэг тансаг зэрэглэлийн хувцас, машин худалдаалдаг "Siam Paragon" худалдааны төвд болжээ. Гэмт хэргийн улмаас амиа алдсан хүний тоог хэвлэлүүд хоёр эсвэл гурав гэж өөр өөрөөр мэдээлж байна. Евроньюс агентлагийн мэдээлснээр, Хятад болон Мьянмарын хоёр иргэн амиа алдаж, таван хүн шархаджээ.

 

Халдлага үйлдсэн өсвөр настан нь энэ хотын өндөр төлбөртэй хувийн сургуулийн сурагч байсан бөгөөд тэрбээр цагдаагийнханд өөрөө бууж өгсөн аж.

 

"Сэжигтэн сэтгэцийн өвчинтэй, "Ражавити" эмнэлэгт эмчлүүлж байсан. Тухайн үед эм уугаагүй байсан, хэн нэгэн "явж хүмүүсийг бууд" гэж хэлэх шиг болсон. Өөр нэг хүн тушаагаад байгаа юм шиг санагдсан гэж мэдүүлсэн" хэмээн Таиландын Цагдаагийн газрын дарга Торсак Сукквимол мэдэгджээ.

 

Хэдийгээр Таиландад буу эзэмших нь түгээмэл байдаг ч галт зэвсэг ашиглан олон хүний аминд хүрсэн хэрэг харьцангуй цөөн гардаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ийм сэтгэцийн өвчтэй юмнуудыг эмнэлэгт нь насан туршид нь хорихгүй хүний эрх гээд сул чөлөөтэй явуулсны гайгаар гэм зэмгүй хүмүүс амь насаа алдаж байна.
2023-10-04