Нобелийн шагналтан Конгогийн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ
2023-10-04

Таван жилийн өмнө Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан эмэгтэйчүүдийн эмч Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор болсон талаараа зарлажээ. 

 

NBC агентлагийн мэдээлснээр, Нобелийн энх тайвны шагналтан Дени Муквеге Хараат бус үндэсний сонгуулийн комисст өргөдлөө албан ёсоор өгөхөөр болсон байна. Өдгөө 68 настай эмч Дени Муквеге бие даасан нэр дэвшигч болж, дахин сонгогдох хүсэлтэй өнөөгийн Ерөнхийлөгч Феликс Чисекедитэй өрсөлдөх аж. Конгогийн Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны 12 дугаар сарын 20-ны өдөр болохоор товлогджээ. 

 

Дени Мукенгере Муквеге 1955 онд төрсөн, эмэгтэйчүүдийн эмч, Хүндэт легионы одонт офицер, 2018 оны Нобелийн энх тайвны шагналт нэгэн юм. Тэрбээр Киву дахь сөргөлдөөний явцад босогчдын үйлдсэн бүлэглэн хүчиндэх гэмт хэргийн золиос болсон эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэхэд чиглэгдсэн Панзи эмнэлгийн үндэслэгч, захирал гэдгээрээ ихээхэн алдартай. Муквеги эмч Конгогийн хоёрдугаар дайны үеэр хэдэн мянган эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлж, өдөрт 18 цаг ажиллан, 10 гаруй мэс засал хийдэг байжээ. Дени Муквеге НҮБ-ын Хүний эрхийн шагнал, Улоф Пальмегийн шагнал зэрэг нэр хүнд бүхий олон шагналын эзэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин