Харгалзах хүнгүйгээр, гэртээ цоожлогдож үлдсэн бага насны хоёр хүүхэд өндрөөс унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах Харуул Алтай хотхоны есдүгээр давхраас 7 болон 5 настай эгч дүү хоёр унаж, амь насаа алдсан байна. Тэд гэртээ хоёулаа байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.
Мөн энэ сарын 01-нд Сонгинохайрхан дүүргийн нутагт дэвсгэрт 10 давхрын цонхоор таван настай хүүхэд унаж, амь хохирсон харамсалтай хэрэг гарсан. Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд
1. Орон сууцны цонх, тагтанд төмөр хаалт, хязгаарлалт заавал хийх
2. Цонх, тагт, хаалтын аюулгүй байдлыг тогтмол шалгах
3. Ялаа, шумуул нэвтрэхээс сэргийлэх тор нь өндрөөс унахаас сэргийлэх зориулалтгүй болохыг анхаарах
4. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Уншиж байна |