Улаанбаатар хот бонд гаргаж, анхдагч зах зээлийн арилжааг аравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зарлаад байв. Гэвч Санхүүгийн зохицуулах хорооноос "Улаанбаатар бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг түр хойшлуулжээ.
Учир нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11.5 дахь хэсэгт заасны дагуу үнэт цаас гаргагч буюу нийслэлээс нэмэлт мэдээлэл авах шаардлага үүсэж, арилжааны хугацааг хойшлуулсан байна.
Улаанбаатар хотын бондын нэрлэсэн үнэ 100 мянган төгрөг, хугацаа 24 сар, жилийн хүү 17.2 хувь байх бөгөөд олон нийтээс 277.8 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх зорилготой юм.
Уншиж байна |