Ногоон автобусны асуудлаар дөрвөн хүнийг саатуулжээ
2023-10-02

 

Нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулан авсан Ногоон автобусны худалдан авалт асуудал дагуулж, хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан Ажлын хэсэг уг асуудлыг шалгаж байна.

 

Энэ хүрээнд өнгөрсөн шөнө дөрвөн хүнийг түр саатуулсан байна. "Тэнүүн-Огоо" компанийн захирал Б.Ганхуяг, “Тэнүүн Огоо” ХХК-ийн удирдлагын багийн Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг саатуулжээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Daewoo компани 1999.11.01-нд албан ёсоор дампуурлаа зарласан, түүний харьяа автомашин үйлдвэрлэдэг компаниудыг АНУ-ын "Женерал моторс" худалдан аваад улс, бүс нутаг бүрд өөр өөр нэрээр машин үйлдвэрлэдэг болжээ. Эдүгээ БНСУ-д "Daewoo motors" гэдэг компани байхгүй болсон?!! Харин Вьетнам дахь салбар нь эдүгээ ямар байдалтай байгаа нь тодорхойгүй байгаа гэнэ?!!
2023-10-02
Хаха:
Нам дагасан өлөн хулгаачуудал монголын хөгжлиин боломжииг хулгаалагчид юмдааа хууль нь сул хатуу чанга биш болхоор
2023-10-02