Дундговь аймгийн Луус сумын II багийн нутаг “Цагаан-Овоо" гэдэг газар ачааны машин, суудлын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас суудлын автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдаж нас барсан байна.
Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан ”Мерседес бенз-AXOR1840LS” загварын зүтгүүр, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Ниссан-Экстрайл загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины жолооч 59 настай эрэгтэй бүхээгт хавчуулагдаж нас баржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Уншиж байна |