Буркина-Фасод төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ
2023-09-28

Сүүлийн үед Африкийн орнуудад ээлж дараалан төрийн эргэлт гарсаар байгаа. Энэ удаад Буркина-Фасо улсад төрийн эргэлт хийх оролдлого гарсан талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Буркина-Фасогийн аюулгүйн хүчин төрийн эргэлт хийх оролдлогоос урьдчилсан сэргийлж чадсан гэж тус улсын эрх баригчид есдүгээр сарын 28-ны өдөр мэдэгджээ.

 

Эргэлт хийхээр завдаж байсан цэргүүд болон энгийн иргэдийг баривчлан саатуулж, тэдэнд тусалсан хүмүүсийг эрэн сурвалжилж байгаа аж. Буркина-Фасо улсад 2022 онд хоёронтаа төрийн эргэлт гарч байв. 

Shuud.mn
Сонин хачин