Жерар Депардье цуглуулгынхаа 250 зураг, уран баримлыг дуудлагаар худалджээ
2023-09-28

Жүжигчин Жерар Депардье хувийн цуглуулгаасаа 250 зураг, уран баримлыг дуудлага худалдаанд оруулжээ. Дуудлага худалдааг зохион байгуулагчдын мэдээлснээр, нийт орлого дөрвөн сая евро болсон гэнэ. 

 

Энэ дуудлага худалдаанд хэдэн зуун цуглуулагч, хувь хүмүүс оролцжээ. Тэдний ихэнх нь алдарт жүжигчний хувийн цуглуулга зарагдана гэсэн зарын дагуу ирсэн байна. Ингээд Жерар Депардье цуглуулгаасаа дуудлага худалдаанд тавьсан нийт бүтээлийн 95 хувь нь зарагджээ.

 

Тэдгээрийн дундаас ХХ зууны үеийн зураач, уран барималчдын бүтээл ихээхэн эрэлттэй байсан гэнэ. Эдгээрийн дунд Ханс Хартунг, Одилон Редон, Герхард Шнайдер,Оливье Дебре болон Эжен Леруа нарын бүтээл багтаж байсан аж. Эжен Леруагийн 30 зураг зарагдаж, нийт орлого 770 мянган евро болсон бол Анри Микогийн хар зургууд 308 мянган еврогоор зарагджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин