Украины нутгийг эзлэсний нэг жилийн ойд зориулсан тоглолт Улаан талбайд болно
2023-09-28

ОХУ Украин руу халдаж, энэ улсын нутгийг эзлэн түрэмгийлж, улмаар эдгээр нутгуудыг ОХУ-ын харьяанд албан ёсоор оруулсан юм. Эдгээр нь Донецк, Луганск, Херсон, Запорож мужууд юм. 

 

Украины дөрвөн мужийг эзлэн түрэмгийлж, эгнээндээ нэгтгэсний нэг жилийн ойд зориулж ОХУ-ын Москва хотын Улаан талбай дээр есдүгээр сарын 29-ний өдөр цуглаан, тоглолт зохион байгуулахаар болсон талаар Оросын хараат бус хэвлэлүүд мэдээлжээ. 

 

ОХУ Украин руу түрэмгийлж эхэлснээс хойш ОХУ-ын эрх баригчид зохион байгуулж буй дөрөв дэх цуглаан тоглолт нь энэ болох гэж байна.

 

Өмнө нь 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Крымийг эгнээндээ нэгтгэсний ойд зориулж "Лужники" цэнгэлдэх хүрээлэнд, Украины дөрвөн мужийг эзэлсний ойд зориулж 2022 оны есдүгээр сарын 30-ны өдөр Улаан талбай дээр, Эх орончдын өдөрт зориулан 2023 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр тус тус тоглолт зохион байгуулж, эдгээр цуглаанд Владимир Путин оролцож, үг хэлж байв. 

 

Оросын хараат бус  хэвлэлүүдийн мэдээлснээр, баасан гарагт болох цуглаанд төрийн байгууллагын ажилтнууд, оюутнуудыг аваачихын дээр хүмүүст мөнгө тарааж, олон хүн цугласан мэт харагдуулахаар зэхэж байгаа гэнэ. Түүнчлэн насны хязгаар тавьсан бөгөөд "35 хүртэлх насныхан байвал сайн, гэхдээ ахмад хүмүүс ч ирж болно" гэсэн зарлал түгжээ. 

 

Баасан гарагийн 17:30-19:30 цагийн хооронд болох тоглолтод Оросын "хамгийн авьяаслаг, нэр хүндтэй" уран бүтээлчид оролцоно гэж Оросын төрийн мэдлийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Оролцогчдын бүрэлдэхүүнийг харахад ихэнх нь Оросын эрх баригчдын суртал ухуулгын тоглолтод оролцдог уран бүтээлчид баасан гарагт тайзнаа гарах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Дээрэм хийснийхээ ойг тэмдэглэнэ гэж бас байдгаа??!!
2023-09-28
Манай дүү нар нь энд бас баяраа тэмдэглээрэй , водка уугаад , катюша дуугаа дуулаад
2023-09-28
зочин:
Агуу их орос улс, агуу их удирдагч Путин мандтугай.
2023-09-28