ВИДЕО: Онгоц хооронд үсэрч, онгоцны дугуйг агаарт сольж байсан эмэгтэй
2023-09-28

Түүхэнд зоримог, эрс шийдэмгий, баатарлаг үйлдэл гаргасан эмэгтэйчүүд олон. Тэдний нэг нь Глэдис Ингл. Түүний зоригтой хийгээд айдас төрүүлэм үйлдэл бичлэгт үлдснээрээ одоо хүртэл олны анхаарлыг татдаг юм. 

 

Одоогоос 97 жилийн тэртээ, 1926 оны есдүгээр сарын наймны өдөр "13 Black Cats" бүлгийн нисгэгч  Арт Гебель нисэж явахдаа онгоцныхоо дугуйг алджээ. Дугуйгаа алдсан энэ онгоц газардах боломжгүй болсон тул Глэдис Ингл хэмээх бүсгүй энэ онгоцонд туслахаар өөр нэг онгоцоор хөөрсөн аж. Бүсгүй нуруундаа дугуй бэхлэн, онгоцны далавчин дээр зогсон хөөрч, хэдэн километр  өндөрт дугуйгүй болсон онгоцны далавч руу үсрэн, дугуйг сольсон гэнэ. 

 

"13 Black Cats" нь нисэхийн цирк үзүүлдэг бүлэг байжээ. Энэ багийн гишүүн бүр өөрийн нэрийн хуудас болсон үзүүлбэртэй байсан бөгөөд Глэдисийн хувьд агаарт шүхэр, хамгаалалтын олсгүйгээр нэг онгоцны далавчаас нөгөө рүү үсэрдэг чадвараараа олныг гайхшруулдаг байж. 

 

Тэр өдөр Глэдисийн энэ чадвар тус болжээ. Агаарт хоёр онгоц хамгийн ойрын зайд ойртон нисэж, Глэдис бүсгүй дээд далавч руу гаран, дараа нь нөөц дугуйг тавьж, боолтуудыг нь чангалаад, онгоц газардах хүртэл онгоцны далавчин дээр зогсон нисжээ.

 

Ийм үзүүлбэрийг Глэдис Ингл олон жил гүйцэтгэсэн байна. Нэн аюултай үзүүлбэр үзүүлдэг байсан ч Глэдис 82 наслаж, 1981 онд АНУ-д таалал төгсчээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-30
цаг нь болоогүй үхэл яаран ирэхгүй л дээ.
2023-09-29
zochin:
гайхалтай юм
2023-09-28