Иракт гурван өдрийн гашуудал зарлав
2023-09-28

Иракт хуримын ёслолын үеэр гал гарч, 120 хүн амиа алдан, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Иракт хуримын үеэр гарсан галын улмаас амиа алдсан хүний тоо 120-д хүрчээ


Хуримын үеэр гал гарч, олон хүн амиа алдсан бариүлгын эзнийг Иракийн Курдистаны Аюулгүйн хүчнийхэн баривчлан саатуулсан байна. Түүнийг баривчлах зөвшөөрлийг Иракийн Дотоод хэргийн яам өгч, улмаар бизнесмен Самир Сулейман Каруме Раво Асог баривчилж, Иракийн Дотоод хэргийн яаманд хүлээлгэн өгчээ.

 

Түүнчлэн гал гарсан хэрэгт холбоотой гэж мөрдөн байцаагчид үзсэн 13 хүнийг баривчилсан байна. Тэдний дунд ёслолын танхимын 10 ажилтан, пиротехникийн хэрэгсэл асаасан ёслолын гурван оролцогч байгаа гэнэ.

 

Иракт болсон энэ эмгэнэлт хэргийн улмаас 120 хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Улмаар Ирак даяар гурван өдрийн гашуудал зарласан байна. 

 

Иракийн Дотоод хэргийн сайд Абдель Амир аш-Шаммаригийн мэдэгдсэнээр, хэргийн мөрдөн шалгалтын дүнг 72 цагийн дотор гаргаж, хэрэгт буруутай этгээдүүдийг хариуцлагад татах аж. Шалгалтын урьдчилсан дүнгээр, хуримын ёслолын танхид аюулгүй байдлын шаардлагатай арга хэмжээг мөрдөөгүй байсан, тэр дундаа ослын гарцыг хаасан, дотор танхимд хэт олон ширээ байрлуулсан зэрэг нь тогтоогджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин