Аравдугаар сарын нэгний өдөр буюу ирэх ням гарагт Украин улс анх удаа Эх орноо хамгаалагчдын өдрийг тэмдэглэх гэж байна. Энэ өдрийг цаашид жил бүр тэмдэглэн өнгөрүүлнэ гэж "Украины үнэн" сонин мэдээлжээ.
Аравдугаар сарын нэгний өдөр Украин даяар анх удаа бүх үйл ажиллагааг зогсоож, улс орон, украинчуудыг хамгаалан амь үрэгдсэн хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хураана гэж Украины Ерөнхийлөгч Зеленский мэдэгдсэн байна.
"Чимээгүй байх нь ямар ч үгсээс илүү олныг хэлж чадах нь бий. Аравдугаар сарын нэгний ням гарагт 09:00 цагт Украины хотуудын төв талбай, гудамжинд нэг минут хүндэтгэл үзүүлнэ. Нэг минутын туршид дуугаа хураана. Манай амь үрэгдсэн хамгаалагчдын дурсгалыг мөнхөд хүндэтгэнэ" хэмээн Зеленский мэдэгджээ.
Өмнө нь энэ баярыг 10 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэдэг байсан ч сүмийн хуанли өөрчлөгдсөний улмаас 10 дугаар сарын нэгний өдөр тэмдэглэхээр болсон аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |