Есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Өмнөд Солонгост уламжлалт баяр болох Чхусок баярыг тэмдэглэнэ. Энэ баярыг угтан, есдүгээр сарын 14-27-ны өдрүүдэд Солонгосын банк санхүүгийн байгууллагуудад 3,8 их наяд вон нийлүүлжээ.
Баярын өмнөх долоо хоногт нийлүүлсэн мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад найман хувиар бага байгаа аж. Мөн 2008 оны санхүүгийн хямралаас хойш анх удаа бэлэн мөнгөний нийлүүлэлт дөрвөн их наядаас буурсан гэж KBS мэдээлжээ.
Энэ жилийн Чхусок баярын үеэр дөрөв биш зургаан өдөр бүх нийтээр амрах болсон ч бэлэн мөнгөний эрэлт буурсан байна. Энэ нь гар утсаар дамжуулан гүйлгээ хийх болсонтой холбоотой бөгөөд өмнөд солонгосчууд бэлэн мөнгө хэрэглэх нь жилээс жилд буурсаар байна гэж эх сурвалж онцолжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |