ОХУ дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс бензин, дизель түлшний экспортоо түр хугацаагаар хориглох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гаргасан.
Уг шийдвэр манай улсад хэрхэн нөлөөлөх эсэх талаарх эцсийн шийдвэрийг даваа гарагт гарна гэх мэдээллийг Ж.Ганбаатар сайд өгсөн. Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны газрын дарга Б.Анхбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр " Энэ сарын 22-ны өдөр ОХУ-ын Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний дотооодын хэрэглээ болон үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд бензин, дизель түлшний экспортоо түр хугацаагаар хориглох шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн хүрээнд АИ92 болон дизель түлш нь тодорхой хязгаарлалтад орсон. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин манай улсад айлчлал хийсэн. Энэ үеэр дээр шийдвэр Монгол Улсад нөлөөлөхгүй гэх мэдээллийг өгсөн.
Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас цаашид Роснефть компанитай хэрхэн хамтран ажиллах талаар ОХУ-ын Эрчим хүчний яам руу албан захидлыг хүргүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дизель түлшний 40, автобинзений 30-аас дээш хоногийн нөөцтэй байна" гэлээ.
Уншиж байна |