Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17.59 цагт Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны гудамжинд “Согтуу хүн хүүхэд дээрэлхээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 22 настай эрэгтэй “С” гэгчийг эрүүлжүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна.