Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатааж, хохирогч III зэргийн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгджээ
2023-09-22

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний 19 цагийн орчимд "Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны дээвэр дээр эрэгтэй хүүхдийг шатаах гэж байсан бололтой, хүүхэд нүцгэн, түлэгдсэн байдалтай байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

 

 

Уг дуудлага, мэдээллийг шалгаж, Дархан-Уул аймгийн харьяат 15 настай эрэгтэй С-ийг түүний танил болох 12-14 насны дөрвөн хүүхэд толгой, нүүр хэсэгт нь гар ариутгагч шиг шингэн зүйл цацаж, шатаасан болохыг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн.

 

Урьдчилан байдлаар насанд хүрээгүй хохирогч С, холбогдогч С, М, Т, Э нар нь хоорондоо танил бөгөөд Дархан-Уул аймагт хулгайлах, дээрэмдэх зэрэг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа Улаанбаатар хотод ирж тэнүүчилдэг нөхцөл байдал тогтоогдоод байна.

 

Хохирогч С нь III зэргийн түлэгдэлтэй эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа хийж байна.

Shuud.mn
Сонин хачин
хүзүүг нь хуга мушгиж шийтгэ. удахгүй хүн алаад балайг нь авах нь.
2023-09-22