Д.Даваабаяр: ОХУ шатахууны экспортод хязгаар тавьсан талаар манайд албан ёсоор мэдэгдэх байх
2023-09-22

ОХУ-ын Засгийн газар есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн бензин, дизель түлшний экспортод түр хугацааны хязгаарлалт тавихаар болсноо зарлалаа. Тус улс гадаад орнууд руу бензин, түлш экспортлохгүй талаар бид энд мэдээлсэн.

 

 

Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяраас тодрууллаа. Тэрбээр "Энэ тухай албан ёсны мэдээлэл манайд ирээгүй байна. Албан ёсоор мэдэгдэх байх. Манай улсын шатахууны нөөц хангалттай байгаа. Захиалсан бүтээгдэхүүн ч замдаа явж байна" гэсэн тайлбарыг өглөө. 

 

Улсын хэмжээнд А-80 автобензин 30 хоног, АИ-92 автобензин 39 хоног, АИ-95 автобензин 24 хоног, Дизель түлш 44 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна.

 

Shuud.mn
Сонин хачин