МҮХАҮТ-ын 21 дүгээр их хурал өчигдөр болж, ирэх дөрвөн жил удирдах Ерөнхийлөгчөө сонголоо. Хувийн хэвшлийн хамгийн том нэгдэл МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдов. Тэрбээр энэ тухай "МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдон, өндөр хариуцлага хүлээж авлаа. Дэмжиж байгаа бүх хүмүүсдээ баярлалаа. Бизнесийн орчинг сайжруулахын төлөө сэтгэл гарган, хичээж ажиллана аа" хэмээн жиргэжээ.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид 13 хүн нэрээ дэвшүүлж, 40 хувийн саналаар Д.Энхтүвшин сонгогдсон байна. Тус танхим 5900 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймагт салбартай, 23 улсад 51 төлөөлөгчтэй аж.
Уншиж байна |