Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11.15 цагт Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Гурван гал эмнэлэгт хутгалуулсан хүн орж ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 31 настай эрэгтэй “О” гэгч нь 28 настай эрэгтэй “С” болон 34 настай эрэгтэй “А” нарын биед мэсээр 2-3 удаа халдаад зугтсан байна.
Цагдаагийн алба хаагчид “О” гэгчийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон баривчилсан бөгөөд уг этгээд нь 4 удаагийн гэмт хэрэгт шүүхээс ял шийтгэгдэж байжээ.
Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд нь биесээ таньдаг бөгөөд өр, зээлийн асуудлаас болсон гэж мэдүүлж байгаа хэдий ч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Уншиж байна |