Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Авлигын дөрвөн хэргийг прокурорт шилжүүллээ
2023-09-18

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 9 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 70 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

 

 

Эрүүгийн 867 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 844 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн 2 мэдэгдэл, хууль хэрэгжүүлж ажиллах 1 албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүллээ.

 

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүд:

 

  • Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын цэгийн улсын байцаагч “Х” нь “Эмээлт” захын шалган нэвтрүүлэх цэгт үүрэг гүйцэтгэж байхдаа өөрийн албан тушаалын тодорхойлолтод хамаарахгүй чиг үүргийг хэрэгжүүлэн хясан боогдуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд иргэн “Э”-аас хахууль авсан гэх;

  • “М” нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... дугаар нээлттэй хорих ангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх;

  • Нийслэлийн эрүүл мэндийн газрын албан тушаалтан “Х”-аар дамжуулан тус газрын удирдах албан тушаалтан “У” нь бусдаас хахууль авсан гэх;

  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан “Ц” нь бусдаас хахууль авсан гэх хэргүүдийг прокурорт шилжүүллээ.

Shuud.mn
Сонин хачин