Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна USD 3433.03 ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна CNY 471.71 ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна KRW 2.84 Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай SEK 309.66 Амралтын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө +4 хэм хүрч дулаарна JPY 22.05 Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна RUB 33.85 Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байна EUR 3559.37 Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ CHF 3776.92 Ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдөр гарын үсэг зурна GBP 4207.69 Орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх 150 сая ам.долларын санхүүжилт батлагдав BGN 1819.98
МҮЭХ-ноос Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийллээ
2023-09-15

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилчид ажил хаясантай холбогдуулан МҮЭХ-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

 

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний холбоо өнгөрсөн хоёр сард бага хурал хийж, би энэ хуралд оролцсон. Нийт 7000 орчим ажилтныг төлөөлсөн 1000 орчим хүн оролцсон. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалин сүүлийн 10-аад жилд инфляцийг нөхөх төдий, 10 орчим хувиар нэмэгдэж ирсэн. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид одоо инфляцийн түвшин дээр нэмээд бодит цалингийн нэмэгдэл шаардлагатай байгааг хэлж байна.

 

Үүний дагуу хамтын гэрээнд нэмэлт оруулах санал, шаардлагыг тавьж, зөвшилцөлд хүрээгүй учраас өнөөдөр өглөөнөөс хэсэгчлэн ажил хаялт зарлалаа. МҮЭХ-ноос хуульчдын багийг явуулсан.

 

Захиргааны зүгээс мэдээлэл зөрүүтэй байна гэж харж байна. Үйлдвэрийн Ерөнхий захирал мэдэгдэл хийж, цалинг гурван жил дараалан 15 хувиар нэмье гэсэн боловч Үйлдвэрчний эвлэлээс 50 хувь гэсэн хатуу шаардлага тавьсан гэх мэдээллийг олон нийтэд өглөө. Үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл авахад “захиргааны зүгээс шийдвэр гаргах түвшний хүмүүс оролцохгүй, судалъя, өвчтэй, чөлөөтэй зэргээр хамтын гэрээ байгуулах процессыг удаашруулж, зөвшилцөлд хүрээгүй учраас ажил хаясан” гэсэн тайлбарыг өгсөн.

 

Үйлдвэрийн захиргааны зүгээс цалинг 15 хүртэл хувиар нэмэх боломжтой гэсэн байна. Хүртэл гэдэг нь 1, 2, 5 хувь ч байж болно. Тиймээс Үйлдвэрчний эвлэлээс инфляцин түвшин дээр нэмээд ажлын ачааллыг тооцож цалинг 30- 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан.

 

Захиргааны ажилчдын цалинг 15 хувиар нэмж болно. Үйлдвэрийн үйл ажиллагааг нуруундаа үүрч байгаа, ачаалал ихтэй ажилчдын цалинг 50 хүртэл хувиар нэмээч гэж байгаа.

 

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дундаж цалин 4 сая төгрөг гэж хэлсэн. Гэхдээ энэ нь захиргаа болоод үйлдвэрийн бүх ажилчдын дундажаар тооцсон цалин. Үйлдвэрийн захирал, удирдлагууд 40-50 сая төгрөгийн цалин авдаг гэх мэдээлэл бий.

 

Үйлдвэрийн чухал мэргэжлийн ажилчид, тэр дундаа хариуцлага, ачаалал өндөртэй ажилчдын цалинг илүү нэмэх шаардлагыг МҮЭХ дэмжиж байгаа. Ажилчдынхаа дундаж цалингаас 5, 10 дахин илүү цалин авдаг цалингийн системийг өөрчлөх цаг нь болсон.

 

Эрдэнэтийн зэс дэлхийн зах зээлийн үнээр зарагддаг. Гэвч бид дэлхийн хэмжээний цалинг шууд өнөөдөр авъя гэж хэлээгүй. Аажмаар энэ түвшинд хүргэх саналыг тавьсан. Энэ асуудалд зөвшилцөх бүрэн боломжтой” хэмээн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

 

Мөн тэрбээр хамтын хэлэлцээрт хэлтэс, тасгийн дарга биш үйлдвэрийн удирдлага, шийдвэр гаргах түвшний хүмүүс оролцох хэрэгтэй. Ерөнхий захирал Г.Ёндон өөрөө оролцсон шинэ бүрэлдэхүүн томилж, хэлэлцээгээ дахин эхлүүлэхийг уриаллаа. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Сэтгэгдэл:
Санал нэг бна.Мөнгөншагай гээл дайраад бгаа бналээ.Тэр чинь ҮЭХолбоо гэж ярьж бношдээ...
2023-09-16
зочин:
Захирал Ендон бол жирийн ажилчин хүнийг нохой мэт үздэг хүн. Учир нь үйлдвэрийн ажилчдын орон сууцны "Уурхайчин-2" хорооллын ажил зогсоод бүхэл бүтэн 2 жил болж байхад ямар ч арга хэмжээ авахгүй, "Ажилчдад орон сууц барих хэрэггүй, Рио Тинтогийнхэн Оюутолгойн ажилчдад орон сууц барихгүй байгаа шүү" гэж ярьж явдаг гэсэн. Энэ хүний хувьд ажилчин хүн боол, нохой гэсэн үг. Ажилчин анги буюу уурхайчдыг ийм хүнээр удирдуулах нь аюултай бөгөөд осолтой.
2023-09-15
Зочин:
Эрдэнэт үйлдвэр цалингаа инфляцийн бодит өсөлттэй уялдуулан нэмж явах хэрэгтэй. Ёндон одоо Мөнгөншагай гэнэ үү нэг хүний тухай яриад байхын, түүнийг л нухчин дарчихвал, айлгачивал болоо гэсэн бодолтой л юмуу даа. Ганц хүний эсэргүүцэл биш (ҮЭ-ийн дарга нь юм бол уу гэж ойлголоо)бүхэл бүтэн үйлдвэрлэлийн систем, удирдлагын тогтолцоогоо сайтар харж үзээч. Хаана онгорхой цоорхой байна, хаагуур мөнгө урсаад байна, үйлдвэрлэлийн алдагдлыг багасгаж ажилчдаа сайн сайхан амьдруулах ямар боломж байна. 1.2 тэрбум ч гэнэ үү цалингийн нэмэгдэлд хэрэгтэй байгаам байж, тэрийг бол Эрдэнэт үйлдвэр өлхөөн гаргачихна, гаргая л гэвэл. Ойлголт шугамаа нэг болго, харах өнцгөө өөрчил, эсрэгээр авч хэлэлц, тэрнээс Алтаншагайг барих хорих айлгах бол асуудлын шийдэл биш. Мөн ажил хаялтанд оролцсон ажилчдын эрх ашиг хөндөгдөх ёсгүйг сайн анхаарна биз дээ. Юу юугүй л дарангуйлал яриад унах нь хаа хмаагүй надад л гэхэд маш эвгүй сэтгэгдэл төрүүлж байна шүү.
2023-09-15
Санал нэг бна.Мөнгөншагай гээл дайраад бгаа бналээ.Тэр чинь ҮЭХолбоо гэж ярьж бношдээ...
ДАВАР
2023-09-15