Монголбанкнаас ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх процесс явагдаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Тэрбээр энэ талаар "Ипотекийн зээлийн асуудал 14 хоногийн өмнөх Засгийн газрын хуралдаанаар яригдсан. Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх ажил хийгдэж байгаа. Цаашид олон улсын жишигт нийцсэн, олон улсын санхүүгийн байгууллага хүлээн зөвшөөрч, дэмжих хэмжээний инстуцийг хөгжүүлэх шаардлагатай байна. Үүнд хугацаа хэрэгтэй, Дэлхийн банктай хамтран ажиллаж байна. Бэлэн болсон үедээ Монголбанкнаас бүрэн шилжүүлж авна.
Шилжүүлэх хүртэл Монголбанк үргэлжлүүлэн хариуцахаар болсон. Өнгөрсөн 08 дугаар сараас эхлэн ипотекийн зээлийн эх үүсвэрийг өмнөх хэмжээгээр арилжааны банкууд руу олгоод эхэлсэн байгаа. Тэгэхээр 09 дүгээр сараас эхлээд ипотекийн зээл олголт хэвийн үргэлжилнэ" гэв.
Уншиж байна |