Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1 хувийн шимтгэлийг үндэслэлгүй гэх шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээсэн. Уг шийдвэртэй холбогдуулан хуульч О.Батхүү, С.Ялалт нар талаар мэдээлэл хийлээ.
Хууль О.Батхүү "Дээд шүүх түүхэн шийдвэр гаргалаа. Монгол Улсад ипотекийн зээлтэй 115 мянган иргэн бий. Энэ хүмүүст зээл олгохдоо банкууд давуу талаа ашигласан, хууль зөрчсөн, нэг хувийн шимтгэлийг үндэслэлгүй авсан байна гэдгийг Захиргааны хэргийн давж заалдах шүүхээс тогтоосон. Нэр бүхий 9 банк энэ шийдвэрийг эс зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасан боловч Дээд шүүх хүлээж авахаас татгалзлаа. Банкууд зөрчсөн гэдгийг тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэрийг ААН, байгууллагууд сайн дураар биелүүлэх үүрэгтэй. Банкууд иргэдийн данс руу 1 хувиа шилжүүлэхгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ. ШӨХТГ-ын шалгалт бол 2021 оны долоодугаар сарын 1-ээс хойших. Иргэдийн зүгээс 2013 оноос хойш зээл авсан хүмүүс хамаарах эсэхийг тодруулж байна. Миний зүгээс бүрэн хамаарна гэсэн хариулт өгнө. 1995 оны хуулиар банкууд зээл судалсны шимтгэл авч болно гэсэн заалт байхгүй. Авч болохгүй шимтгэлийг 2021 он хүртэл авсан" гэлээ.
Уншиж байна |