31 тэрбумаар хагас кокс болон асаагч худалдан авахаар ТЕНДЕР зарлалаа
2023-09-11

Засгийн газар өнгөрсөн сарын сүүлчээр 32 тэрбум төгрөгөөр  24,500 тонн хагас кокс, асаагч авахаар шийдвэрлэсэн. Гэхдээ энэ нь зөвхөн тусгайлсан байршлуудад зориулагдах хөрөнгө юм. 

 

 

Тодруубал, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон  Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26,825 айл өрхөд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хагас коксон шахмал түлшийг асаагчийн хамт нийлүүлэх тооцооллыг боловсруулсан. Дээрх дөрвөн  байршлын айл өрхүүдийг хагас коксон шахмал түлшээр хангахад 32.0 тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг.

 

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас коксон шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлын хүрээнд шахмал түлшний үндсэн түүхий эд болох хагас кокс болон асаагч худалдан авахаар ТЕНДЕР зарлажээ. Тендерийн төсөвт өртөг 31 тэрбум 914 сая төгрөг байх юм. Худалдан авалтыг нийслэлийн төсвөөс гаргана. 

 

Shuud.mn
Сонин хачин
Unwise decision:
Money laundry, environmental disaster, citizens’ health problems etc.
2023-09-11
зочин:
Бараг 400-500 орон сууц барих мөнгийг зүгээр л шатаахаар болжээ. Сайдынх нь орон сууцнууд хэдэн зуугаараа хотын төвд шахцалдаж баригдаад л, ард түмний мөнгө болохоор утаа болон замхраад л. Дараа жил 1000 айлын байр барих мөнгө шатаагаад л, тэрний дараа жил 1500 айл орон сууц барих мөнгө шатаагаад л. Бараг 3-5 жилийн дотор 2000-3000 яндан багасгах, эсвэл бараг 30 мвт цахилгаан дулааны станц барих мөнгийг зүгээр л шатаачихсан гэж сууж байх юм байна л даа. Энэ утааны чин их бага нь ер 2-3 сарын хугацаанд тийм их мэдрэгддэг юм уу даа.
2023-09-11
иргэн:
ёо энэ асар том луйвар
2023-09-11