Нохойд хазуулсан иргэнд туслаагүй жолооч болон нохойны эздийг шалгаж байна
2023-09-07

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зургаадугаар багийн нутагт нэгэн иргэн олон тооны нохойд хазуулж, аюулд орсон бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаад буй. Энэ тухай мэдээлэл 09 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагийн байгууллагад ирсэн байна.

 

 

Цагдаагийн байгууллагаас тухайн үед яаралтай үед тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх Toyota маркийн автомашинтай иргэн “Д” болон орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэн “Н”, “Б”, “Б” нарыг Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйл “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх”, мөн хуулийн 20.15 дугаар зүйл “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Иймд иргэд та бүхэн орчиндоо аюул учруулж болзошгүй гэрийн тэжээвэр амьтан, нохойг сул байлгахгүй байх, байнгын уяа, хошуувчтай байлгаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
nohoitoi baih hyseltei hymyys olshirson ch baas end tendgyi baidag haa hamaagyi sheelgene.hyyhed ailgana zygeer zygeer geed sul yavdagiig huuliar nemelt horig togtooh heregtei.huurhii duu haraùmsaltai bna.tyrgen edgeesei dee.
2023-09-07
зочин:
нохойнуудыг устгалд оруул, нэг хүн хазсан бол дахиад ч хазна л гэсэн үг, эзэд нь нохойноосоо дээргүй улс байгаа биз, сайн хашраагаад өг
2023-09-07
Ард:
Машинтай хүмүүн бусууд олшров. буу л хэрэг болох байх даа.
2023-09-07