ЭЦА: 112 ширхэг тарвагыг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн зөрчлийг шалгаж байна
2023-09-05

Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж, дараах зөрчлүүдийг илрүүлжээ.

 

 

Завхан аймгийн Их-уул сум 6 ш, Өвөрхангай аймгийн Уянга сум 2ш, Баянхонгор Эрдэнэцогт сум 10ш, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум 38ш, Ховд аймгийн Алтай сум 12ш, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум 16ш, Булган аймаг 1ш, тус аймгийн Хутаг-Өндөр суманд 2ш, Улаанбаатар хотын Баруунтуруун шалган нэвтрүүлэх цэгээр 2ш, Эмээлт дахь шалган нэвтрүүлэх цэгээр 12ш нойтон тарваганы мах, мөн лаазалсан тарваганы мах 11ш, нийт 112ш тарвага хууль бусаар агнасан, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

 

Ард иргэдэд тарвага агнах, тарваганы мах болон эд эрхтнийг бусдад худалдах, худалдан авах, тээвэрлэх гэх мэт хэнэггүй, хайхрамжгүй үйлдлээр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин