Говь-Алтай аймагт нарны цахилгаан станц ашиглалтад орлоо
2023-09-04

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд “Сэрвэн” 10 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо. Тус станцыг Азийн хөгжлийн банкны 10.4 сая ам.долларын санхүүжилтээр “М Си Эс интернейшнл” ХХК барьжээ.

 

“Сэрвэн” нарны цахилгаан станц нь жилд 18.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Говь-Алтай аймгийн 16 мянган өрхийн 56 мянга иргэний цахилгаан хангамжийг сайжруулж, цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг бууруулах, Тайширын УЦС-ын далан дахь усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Жилд 16 мянган тонн нүүрс хүчлийн хий, 11 мянган тонн нүүрс, 145 мянган тонн ус хэмнэнэ. Төслийг дагаж 10-12 ажлын байр бий болж байна.

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Сайхан мэдээ байна. Ер нь усан цахилгаан станц барих гэж Оросыг царай алдаж хамаг цагаа үрж байснаас нары цахилгаан станцаа олныг барибал яасан юм бэ
2023-09-04