ТҮЦ-ийн худалдагчийг зодож, дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ
2023-08-30

Баянгол дүүргийн тавдугаар хороо, III эмнэлгийн автобусны буудалд үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ийн худалдагчийг үл таних 4 этгээд зодож, бэлэн мөнгө бусад эд зүйлийг дээрэмдсэн хэрэг 08 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө гарчээ. 

 

 

Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ЭЦТ, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн ЭЦТ-ийн алба хаагчид хамтран шуурхай эрэн сурвалжилж, уг хэргийг 15-23 насны нэр бүхий 4 этгээд үйлдсэн болохыг тогтоож, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2023.08.29-ны 23:30 цагт дайчлан баривчилжээ.

 

Тухайн этгээдүүдийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар ганцаараа явж буй иргэдийг айлган сүрдүүлж, зодож эд зүйлийг дээрэмдсэн хоёр үйлдлийг тогтоогоод байна.

 

Иймд иргэд та бүхэн хувийн аюулгүй байдалдаа анхаарч гэрэлтүүлэггүй гудамж, талбай, газраар шөнө оройн цагаар ганц нэгээрээ зорчихгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэргээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин