Банкууд ипотекийн зээлийн хүсэлтэд дарагджээ
2023-08-30

Дундаж орлоготой иргэдийн хувьд орон сууцтай болох хамгийн том боломж нь ипотекийн зээл байдаг. 2013 оноос хойш хэрэгжиж буй уг хөтөлбөрийн дагуу 2023 он хүртэл нийт 100 гаруй мянга гаруй өрх орон сууцтай болжээ. 


Энэ хугацаанд харьцангуй тогтвортой үргэлжилж байсан ч сүүлийн саруудад арилжааны банкууд зээлийн хүсэлт авахаа зогсоож эхлэв. Иргэд авах байраа тооцоолж, урьдчилгаа төлбөрөө хуримтлуулсан байгаа хэдий ч зээл авах боломжгүй буюу банкууд хүсэлтийг нь хүлээж авахгүй байгаад бухимдалтай байгаа юм. Энэ талаар ипотекийн зээл олголт ямар байгааг тодруулахаар арилжааны зарим банктай холбогдоход дараах мэдээллийг өглөө.

 


 

Монголбанк: Энэ он гарснаас хойш ипотекийн зээлийг 230 тэрбум төгрөгийн зээлийг 2300 орчим иргэнд олгосон байна. Энэ жилийн гүйцэтгэлийг харах юм бол өнгөрсөн оныхтой ойролцоо түвшинд байгаа. 


Өнөөдрийн байдлаар 600 орчим тэрбум төгрөгийн зээлийн 6000 орчим зээлдэгч банкууд руу хүсэлт илгээсэн гэх тооцоолол байна. 


2013 оноос хойш нийтдээ 114 мянган зээлдэгчид 7 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгочихоод байгаа. Одоо бол төвбанкны санхүүгийн тайлан дээр 3.7 их наяд төгрөг ипотекийн зээлд хуримтлагдсан. Үүний эргэн төлөлт нь жилдээ 400-450 тэрбум орж ирдэг. Энэ оны хувьд бид 230 тэрбум төгрөгийг эхний зургаан сард хуваарилсан байгаа. Үүн дээр банкуудын 50-60 тэрбум төгрөг нэмэгдээд 300 орчим тэрбум төгрөг энэ оны хагаст гарна. 


Голомт банк: Ипотекийн зээл авахыг хүсэж буй иргэд дор хаяж 8-9 сарын дараа шийдвэр нь ирж байгаа. Есдүгээр сарын 1-нээс хэвийн олгож эхэлнэ гэх мэдээлэл гарсан байсан. Гэсэн хэдий ч мөн л ялгаагүй хүлээх хэрэг гарах байх. Манай банкинд гэхэд 40 тэрбум орчмын зээл хүлээгдэж байна. Энэ нь 3-4 сарын дараалал үүссэн гэж ойлгож болно. 


Хаан банк: Зээлийн хүсэлтийг жуковын салбар дээр л бүртгэж байгаа. Гэвч  оочер их байна. Өнгөрсөн жилийн оочер одоо болтол яваагүй байгаа.  


ХХБ: Зээлийн санхүүжилт зогссон. Гэхдээ иргэдийн хүсэлтийг авч байгаа ч хэзээнээс олгож эхлэх нь тодорхойгүй байна.

 

Хасбанк: Зээлийн хүсэлт авч байна. Бид өнгөрсөн тав дахь өдрөөс зээлийг хэвийн олгож эхэлсэн. Зээл гарах хугацааны хувьд тодорхой бус байна. Хүсэлт гаргагч хүн бүр өөр өөр хугацаанд гарч байна. Гэхдээ дунджаар хоёр сарын дотор зээлийг гаргаж байгаа. Эмч, багш нарын зээл сайн гарч байна гэсэн зүйл байхгүй. Тухайн зээлдэгчийн он цагийн дарааллаар л тухайн үед нь зээлийг олгож байна даа" хэмээн тайлбар мэдээлэл өглөө. 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-08-30