Хятадын тал Замын-Үүд-Эрээн чиглэлийн төмөр замын зорчигч тээврийг сэргээх бэлтгэл ажлыг бүрэн хангаснаа ГХЯ-нд мэдэгджээ. Харин Монголын талаас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хил нэвтрэлтийг үргэлжлүүлэн сайжруулах, боомтыг аюулгүй, жигд хэвийн ажиллуулах нөхцөлөөр хангахыг хүссэн байна.
Ингэснээр маргааш буюу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс зорчигч тээвэр эхлэхээр боллоо. Гурван жил гаруйн хугацааны дараа Монгол-Хятадын Замын-Үүд-Эрээний төмөр замын зорчигч тээвэр нээгдэж байна.
Уншиж байна |