МИАТ компани 787-9 төрлийн хөлгийг Монгол Улсад хүлээн авах ёслолын ажиллагаа болж байна. 787-9 нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг бөгөөд МИАТ компани 292 зорчигчийн суудалтай /30 бизнес, 36 примиум, 226 энгийн/ юм.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт: Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан агаарын тээврийг либериалчлах болдого амжилттай хэрэгжиж байна. Хэдхэн хоногийн өмнө МУ-ын Ерөнхий сайд АНУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ гаруй жил яригдсан Монгол Улс АНУ хооронд шууд нислэг хийгдэх хэлэлцээр эцэслэн шийдэгдсэн.Тэгвэл өнөөдөр шууд нислэгт ашиглагдах Boeing 787-9 шинэ агаарын ХӨЛГИЙГ хүлээн ёслол болж байна. Хурд хүчний гайхамшиг болсон, орчин үеийн өргөн биетэй алсын зайн агаарын хөлгөө эхний ээлжинд Сөүл, Франкфурт, Истанбул чиглэл рүү нислэг үйлдэх бол ирэх оны эхний хагасаас АНУ руу шууд нислэг эхлүүлнэ.
Ирэх оны гуравдугаар сард Boeing 787-9 загварын дахин нэг агаарын хөлөгтэй болно.
“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир: МИАТ компанийн түүхэнд онцлох түүхэн өдөр тохиож байна. МИАТ компани агаарын хөлгийн парк шинэчлэлтийн хүрээнд Boeing 787-9 Dreamliner буюу мөрөөдлийн онгоцоо АНУ-ын AerCap компаниас урт хугацааны түрээсээр авч, өнөөдөр анхны буултаа хийлээ. Нислэгийн маань хөөрөлт буултын тоо тэнцүү, тэнгэр нь цэлмэг, буулт нь зөөлөн байх болтугай.
AerCap /NYSE: AER/ нь 2023 оны 6-р сарын 30-ны байдлаар 1,700 гаруй агаарын хөлөг эзэмшдэг бөгөөд сүүлийн үеийн технологийн эрэлт хэрэгцээтэй 400 гаруй агаарын хөлгийг худалдан авахаар захиалсан дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн түрээсийн компани юм.