“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 15 сая тонн нүүрс борлуулаад байна. Энэ үзүүлэлт компанийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын хэмжээ бөгөөд өнгөрсөн 2022 онд 11.5 сая тонн нүүрс борлуулж байсан юм. Бүтэн жилийн хугацаанд борлуулдаг байсан нүүрсний хэмжээг хагас жилд давуулан биелүүллээ.
Оны эхний 8 сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК улс болон орон нутгийн төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлж эдийн засгийн өсөлтөд бодит дэмжлэг үзүүлсээр байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, компаний борлуулалт, худалдан авалт, тээврийн нэгдсэн мэдээллийг холбоосоор тогтмол авах боломжтой.
Уншиж байна |