Цагдаагийн байгууллагад 08 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед "Баянгол дүүргийн 30 дугаар хороонд байрлах орон сууцны цонхоор галт зэвсгээр буудсан” гэх дуудлага, мэдээлэл ирсэн.
Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын Шуурхай бүрэлдэхүүн шалгахад 55 настай эрэгтэй Г нь согтуурсан үедээ иргэдийг ил задгай хог хаялаа гэх шалтгаанаар гэрийнхээ гал тогооны цонхоор карабин загварын буугаар гурван удаа буудсан болохыг тогтоосон. Гэмтсэн хүн байхгүй бөгөөд гэрт өөр хүн байгаагүй аж.
Түүнийг саатуулан шалгаж байна.