Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг /УБТЗ ХНН/ өнгөрсөн оны төгсгөлд тээвэрлэлтийн үнээ болон орон нутгийн, олон улсын зорчигч тээврийн галт тэргээр зорчих тарифыг 50 хувиар нэмсэн. Гэвч үйл ажиллагаа, үйлчилгээ нь байнгын шүүмжлэл дагуулсаар байгаа билээ. Тэгвэл өчигдөр Улаанбаатар төмөр замаас зорчигч тээврийн вагон худалдан авах тендер зарласан байна.
Нийт тендерийн төсөвт өртөг 11 тэрбум 500 сая төгрөг бөгөөд тасалгаат 3 вагон худалдан авахаар төлөвлөжээ.