Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02 цагийн орчимд “Гадаад улсын иргэн бусдад хүчиндүүлсэн” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, 07 дугаар сарын 31-ний өдрийн 22.30 цагийн орчимд Бүгд найрамдах социалист Вьетнам улсын иргэн 20 настай эмэгтэй нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс такси барихад тухайн машинд байсан Монгол Улсын гурван иргэн дээрхи гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон.
Тухайн хэрэгт 17-20 настай Б,Т,Н нарыг холбогдуулан шалгаж байна.
Уншиж байна |