Хөгжлийн банк 620 саяар АУДИТ хийлгэнэ
2023-08-01

Энэ оны голлох дуулианы нэг бол Хөгжлийн банкны хэрэг байв. Эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүс Хөгжлийн банкыг хэрхэн тонон дээрэмдэж, өөрт ашигтай байдлаар, зээлийг зориулалтын бусаар зарцуулж байсан үйл явц ил болсон.

 

 

Улмаар  Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 50 гаруй өдөр үргэлжилсэн. Эцэст нь Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон хүмүүсийн ихэнх нь ГЭМГҮЙ гэх шүүхийн шийдвэрийг сонссон. Ийнхүү хагас жилийн хугацаанд дуулиан шуугиан болж Хөгжлийн банк дампуурлаа зарлах дөхсөн үйл явц нам жим байдалд орлоо. 

 

Тэгвэл тус банкнаас ойрын өдрүүдэд ОУ-ын байгууллагаар аудит хийлгэхээр болсон байна. 

 

 

Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 29.1-д “Хөгжлийн банкны санхүүгийн тайланд төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр сонгосон олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жил бүр аудит хийлгэж, дүгнэлтийг жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хамт төлөөлөн удирдах зөвлөлөөс Монголбанк, Засгийн газарт хүргүүлнэ” гэж заасны дагуу уг шаардлагад нийцүүлэн "Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-ийн 2023 оны жилийн эцсийн нэгтгэсэн санхүүгийн тайлан, “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК, “Ди Би Эм Лизинг” ХХК, “Ди Би Эм Ассет менежмент ҮЦК” ХХК тус бүрийн жилийн эцсийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийлгүүлж, холбогдох дүгнэлтийг гаргуулахаар болсон байна. 

 

Тус банк 2021 нь нийт 330 сая төгрөгөө аудит хийлгэсэн бол 2022 онд 349 сая төгрөгөөр аудит хийлгэсэн байдаг. 

Shuud.mn
Сонин хачин
Иргэд:
Үндэсний аудитын газраар аудитаа хийлгээч эх орныхоо үйлдвэрийг дэмжээч дээ.
2023-08-02