"Норд Бенз" загварын тээврийн хэрэгсэл, Приус-20 маркийн машинтай мөргөлдөж, хүний амь нас хохирсон ноцтой осол өнөөдөр гарчээ. Цагдаагийн байгууллагад Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “Машин мөргөлдсөн байна” гэсэн мэдээллийг өнөөдөр 13:40 цагт ирсэн байна.
Ослын улмаас машинд зорчиж явсан 3 иргэн нас барж, 1 хүн гэмтжээ. Уг хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.
Иргэд хөдөө орон нутагт амралт, аялал зугаалгаар орон нутгийн замд зорчих хөдөлгөөн нэлээдгүй байгаа төдийгүй онхолдох, явган зорчигч мөргөх, хурд тохируулаагүй, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах зэргээс ноцтой зам тээврийн осол, хэрэг гарч хүний амь нас эрсдэх тохиолдол нэлээдгүй гарсаар байна. Иймд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний дүрмийг мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Уншиж байна |