Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилж өнөөдөр шийтгэх тогтоолоо танилцуулсан.
Шүүхийн шийдвэрийн талаар шүүхээс "Эрүүгийн хуулийн тусгай анги 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох Эрүүгийн хэргийг хүлээн авч шүүх долдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дөрвөн өдөр хаалттайгаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Ц.Хуланд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дугаар зүйлийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож есөн жил зургаан сарын хугацаатай хорих ял, шүүгдэгч Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дугаар зүйлийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамтрагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож найман хугацаатай хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялуудыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Түүнчлэн шүүхээс шүүгчдэгч нарын гэмт үйлдлийн замаар тусгай ажилтнуудаас 238 сая 683 мянган төгрөг авсан болох нь тогтоогдсон гэж үзэж шүүгдэгч Ц.Хулангаас 159 сая төгрөгийг, шүүгдэгч Б.Отгонбаатараас 78 сая төгрөгийг тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө орлогоос тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ
Төрийн нууцтай холбоотой учраас энэ хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн мэдээллээ