Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат 30 настай эрэгтэй энэ сарын 25-ны өдрийн шөнийн 01 цагийн орчимд Ховд голын гүүрнээс үсэрч, амиа хорлохыг завджээ. Тэрбээр найз бүсгүйтэйгээ маргаж, сэтгэл гутралд орсон шалтгаанаар дээрх үйлдлийг хийсэн нь тогтоогджээ.
Түүний амь насыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Шаригат, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Д.Сүхээ нар үүрэг гүйцэтгэж явахдаа аварч, сэтгэл заслын үйлчилгээнд хамруулахаар холбож өгчээ.