МИК Комплаенсийн менежментийн Олон улсын ISO стандартын гэрчилгээ гардан авлаа
2023-06-08

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яаманд Олон улсын удирдлагын тогтолцооны ISO стандартын гэрчилгээ гардуулах ёслол зургаадугаар сарын 7-ны өдөр боллоо. Энэ үеэр олон улсын стандартыг ISO хангасан байгууллагуудад БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх баталгаажуулалтын гэрчилгээг гардууллаа.

 

Тэрбээр “Өчигдөрийн үйл ажиллагаанд 2 Энэтхэгийн байгууллагаас монголд нийт 8 компаниудад олон улсын ISO 27001, ISO 37301А стандартуудаар гэрчилгээгээ авч байна. ISO 27001 гэдэг нь мэдээллийн аюулгүй ажиллагааны монголд банк бус санхүүгийн байгууллага болон банкууд, программ хангамжийн технологитой газрууд, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой авах гэсэн олон байгууллагууд байгаа. ISO 37301А гэдэг нь нийцлийн стандарт юм. цаашдаа монголын болон олон улсын стандартаар энэтхэгийн байгууллагуудтай хамтран үйл ажиллагаагаа явуулна. Мөн олон улсын аудиторуудаа бэлдэж эдгээр хүмүүсээр гэрчилгээ гардуулах үйл ажилагааг явуулж цаашдаа хамтарч ажилана” гэлээ.

 

Монголын ипотекийн корпораци Комплаенсийн менежментийн Олон улсын ISO 37301:2021 стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн санхүүгийн салбарын анхдагч байгууллага боллоо

Shuud.mn
Сонин хачин